
Монголын Хуульчдын холбооны Зөвлөлөөс зарласнаар 2026 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 8 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагаас эхэлж, 9 дүгээр сарын 27-ны өдрийн 00:00 цаг хүртэл 45 хоногийн хугацаанд явагдана.
Шалгалтыг энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 10 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод авна.
Шалгалтын бүтэц
- Сорилгын шалгалт: 200 асуулт, 200 минут
- Бодлогын шалгалт: нэг бодлогод 150 минут
Бүртгэлийг burtgel.mglbar.mn сайтаар дамжуулан хийнэ. Шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, хуулийн эх сурвалжийг Монголын Хуульчдын Холбооны www.mglbar.mn сайтаас авах боломжтой.
Лавлах утас: 70116364, 70116004 (Мэргэжлийн шалгалтын хорооны мэргэжилтэн)
И-мэйл: info@mglbar.mn
Эх сурвалж: mglbar.mn/a/5672