
Хуульчийн мэргэжлийн 2026 оны шалгалт 10 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болохоор товлогдоод байна. Өнөөдрөөс тооцвол бэлтгэлдээ зориулах цаг маань нэг сар орчим л үлдлээ. Энэ хугацаанд үр дүнтэй бэлтгэхэд туслах хэдэн зөвлөмжийг хүргэж байна.
1. Үлдсэн хугацаагаа хуваарьт оруулаарай
Сэдэв бүрт хэдэн өдөр зарцуулахаа тодорхойлж, долоо хоног тутмын төлөвлөгөө гарга. "Сүүлд нь давтана" гэж хойшлуулах сэдэв үлдээхгүй байхыг зорь.
2. Манай платформ дээрх бүх тестийг ашиглаж дадлагажаарай
Community-ийн Дасгал хэсэгт шалгалттай ижил бүтэцтэй бүх тест орсон бөгөөд хийсэн / хийгээгүй гэж ангилагдсан тул аль тестийг аль хэдийн бодсоноо хайж цаг үрэх шаардлагагүй. Мөн буруу хариулсан тестээ хүссэн үедээ дахин бодох сонголттой тул алдаагаа засаж, сул сэдвээ бататгаж болно.
Сорилгын шалгалт: 200 асуулт, 200 минут — цагаа тоолж, бодит нөхцөлд бод
Бодлогын шалгалт: нэг бодлогод 150 минут — хугацаандаа багтаж бичих дадал их чухал
Хийгээгүй тестээ эхлээд дуусгаж, дараа нь буруу хийсэн тестээ дахин бодож давтахыг зөвлөж байна.
3. Өмнөх жилүүдийн бодлого, сорилгыг дахин ажиллаарай
Өмнөх жилийн тэнцсэн, тэнцээгүй оролцогчдын дүнгийн жишээ, түгээмэл алддаг сэдвүүдийг харж, өөрийн сул талыг тодорхойл.
4. Бага багаар, тогтмол давт
Сүүлийн долоо хоногт нэг дор их зүйл шахахаас илүү, өдөр бүр тогтмол цагаар давтах нь мэдээллийг илүү сайн санахад тусална.
5. Бусадтай хамт бэлдээрэй
Community-ийн суваг, бүлгүүдэд асуулт асуух, хэлэлцүүлэгт оролцох нь ойлголтоо бататгах сайн арга. Ганцаараа тулгарч буй бэрхшээлээ бусадтай хуваалцаарай.
6. Бие махбодын болон сэтгэл зүйн бэлтгэлээ бүү мартаарай
Шалгалтын өдрүүдэд сайн анхаарал төвлөрүүлэхийн тулд хангалттай нойрсож, тогтмол хооллож, дасгал хийж байгаарай. Стресстэй тэмцэх богино завсарлагааг төлөвлөгөөндөө оруул.
7. Бүртгэлээ дахин шалгаарай
Бүртгэл 9 дүгээр сарын 27-ны өдрийн 00:00 цагт хаагдана. Бүртгэлээ баталгаажуулсан эсэхээ burtgel.mglbar.mn дээрээс дахин нягтлахаа мартуузай.
Амжилт хүсье!